“Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл хэрэгжиж эхэлжээ

Энэ сараас нийслэл хотноо “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл хэрэгжиж эхэлжээ. Төрийн ордны баруун талд байрлах эмнэлгийн байрыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд шилжүүлж, зориулалтынх нь дагуу ашиглаж байна. Тодруулбал, төслийн хүрээнд шинэ эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллаж эхэлжээ.
Тус эмнэлэг "Иргэдэд тэгш үйлчилгээ үзүүлнэ" гэсэн уриатай ажиллаж байгаа бөгөөд дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудтай юм байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг 3.5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгын ажлыг гүйцээжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ