Найман давхраас хүн унах гэж байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц 8-173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага 2016.08.08-ны өдрийн 16:25 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С-г тагтандээрээс унах гэж байсныг Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгосон байна.
С нь /30 настай, эмэгтэй/ тухайн үед согтуу байсан бөгөөд түүнийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ