Наадмын төсвийг 1.6 тэрбум төгрөгт багтаана

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комиссын хуралдаанаар баярын төсвийг 1.6 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Харин Сангийн яамнаас төсвийг дахин танах боломжтой гэж үзээд 1.3 тэрбум төгрөгт багтаах санал гаргав. Төсвийн мөнгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос 350 сая, нийсэлийн төсвөөс 380 сая, Засгийн газрын нөөц сангаас 580 сая төгрөг гаргах замаар бүрдүүлэх юм байна. Гэхдээ маргааш болох Засгийн газрын хуралдаанаар наадмын төсвийг эцэслэн шийдвэрлэнэ. Ямартай ч 1.3 тэрбум төгрөгт багтаан зардлаа төлөвлөсөн төслийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комиссоос Засгийн газрын хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам дагуулах болсон 50 тэрбум төгрөгийн тухайд бүтээн байгуулалтын ажилтай холбоотой болохыг албан хүмүүс онцоллоо.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ