Голд машинтайгаа суусан таван иргэний нэг нь урсчээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Харганатын-Ам” гэдэг газар УАЗ-469 загварын 62-64 ГАА улсын дугаартайавтомашин голын усанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 07:05 цагт /07:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргаж аюулгүй болгожээ.

Тус аймгийн Халиун сумын Сүүж багийн “Улаан хад” гэдэг газар 49-99 УНГ улсын дугаартай Land-200 загварын автомашин шаварт суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 08:40 цагт /11:45 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргаж аюулгүй болгосон байна.

Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор гарч байсан /аймгийн төвөөс баруун зүгт 80 км/-тзагварын автомашин голд суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 20:25 цагт /20:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, Цагдаагийн 1 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр гарсан. Иргэн А /49 настай, эрэгтэй/ усанд урссан тул эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Мөнаймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 38 км/-т, иргэн С-ын эзэмшлийн Каунти загварын 25 хүний суудалтай бага оврын автобус Цэцэрлэгийн голд суусан тухай дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 22:18 цагт /22:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг голоос татан гаргаж зорчигчдын хамт аймгийн төвд авчран аюулгүй болгожээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ