О.Эрдэнэсолонго дөрвөн банкинд 21 данстай байжээ


Эрүүгийн цагдаагийн газраас БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж үзсэн учраасэрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг УМБГ-т ирүүлжээ. Энэ дагуу уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж эхэлсэн байна.
О.Эрдэнэсолонго "Голомт", "Төрийн банк", "Улаанбаатар хотын банк" зэрэг дөрвөн банкинд эзэмшдэг 21 дансаараа дамжуулан их хэмжээний мөнгөн гүйлгээ хийжээ. Түүнийг энэ сарын 5-наас саатуулан шалгаж байгаа бөгөөд Ё.Отгонбаяр эхнэртэйгээ уулзах хүсэлт одоогоор гаргаагүй байна гэж Нийслэлийн прокурорын орлогч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд мэдээллээ.
Мөн энэ хэрэгт холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудыг шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ