Лениний музейн шүүх хурал МАН-ын хүсэлтээр дахин хойшиллоо

Хэд хэдэн удаа хойшилсний эцэст өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд болох байсан Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал МАН-ынхны хүсэлтээр энэ сарын 12-ны 13:00 цаг хүртэл дахин хойшиллоо. Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ