Автомашин онхолдож 05 настай хүүхдийн амь нас хохирчээ

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

2016 оны 8 дугаар сарын 13,14-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 474 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 330 бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 , сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Хангай хотхоны баруун урд уулзварт Т.Prius маркийн авто машины жолооч Н нь H.Accent маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай Н гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Орон нутагт:
1. Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км –т засмал замд T.Kluger маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

2. Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 05 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч 1 хүн гэмтжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ