Наполеон Бонапарт. Онцгой содон шинжүүд

Наполеон Бонапарт 1769 оны наймдугаар сарын 15-нд Корсикийн аралд төржээ. Ер бусын ажилсаг чанар, тавьсан зорилгодоо хүрдэг чадварынхаа ачаар тэр бүр 24 настайдаа генерал, харин 34 насандаа эзэн хаан болсон юм. Наполеон маш эрч хүчтэй, элдэвтэй хүн байсан бөгөөд төв банк байгуулахаас аваад, иргэний кодекс батлах хүртэл өргөн шинэтгэл хийжээ. Харин Европт ноёрхохын төлөө их дайнд тэр ялагдал хүлээж байсан юм.
Наполеон 1 метр 68 сантиметр өндөр нуруутай байжээ. Эзэн хааны шарилыг дахин гаргаж хийсэн шинжилгээний дүн үүнийг нотолдог байна. Харин Францын эзэн хааныг намхан хүн байсан гэх яриаг британийн суртал нэвтрүүлэг гаргажээ. Юу гэвэл, 1 метр 80 сантиметр өндөр нуруутай байх ёстой байсан гвардийн бие хамгаалагчид нь эзэн хааны эргэн тойронд байнга явдаг байсан аж. Үүний дээр эдгээр дайчид өндөр малгай өмсдөг байсан учир гурвалжин малгай өмссөн Наполеон тэдний дунд үнэхээр намхан юм шиг харагддаг байсан байна. Хэмжүүрийн системийн ялгаа ч энд бас харагдаж байна. Францын 5 фут, 2 ямх гэдэг нь яг 1 метр 68 см, харин английн 5 фут, 2 ямх гэдэг нь 1 м 54 см юм.
Наполеоны зарим онцлог шинжээс дурдвал:
1.АЯЛГА
Корсикийн аралд төрсөн учир, амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл нэлээд их итали аялгатай ярьдаг байжээ.
2. НОЙР
Ширүүн тулалдааны үед ч ор засахыг тушааж чаддаг байж. Хэвтэнгүүтээ тэр дороо, маш бөх унтдаг байсан учир их бууны сумны дэлбэрэлт ч түүнийг сэрээж чаддаггүй байсан гэдэг. Харин сэрээд, цэргээ үргэлжлүүлэн удирддаг байжээ.
3. ДИЗАЙНЧ
Италийн ван ч байсан чухамхүү Наполеон энэ орны далбааг зохиожээ. Тэр францын гурван өнгөт далбааг үндэс болгож, ингэхдээ хөх өнгөтэй зурвасыг нь ногооноор сольсон байна.
4. НЭР АЛДАР
1788 онд Наполеон оросын армид алба хаах бодолтой байжээ. Гэвч түүнийг өргөдөл гаргахаас өмнөхөн хоёрдугаар Екатерина гадаадынхныг цэргийн албанд нэг цолоор доогуур тушаалд авах зарлиг гаргасан байна. Өөрийгөө дээгүүр санасан бага дэслэгчид энэ нь таалагдаагүй учир татгалзахад хүрчээ.
5. НОМ
Зүгээр нэг унших биш, харин мэдлэг олж авахын тулд ном унших хэрэгтэй гэж үздэг байжээ. Тиймээс тэр номыг унших шиг л болдог байж. Наполеон минутад хоёр мянга орчим үг уншдаг байсан гэнэ.
6. ДУРТАЙ ХООЛ
Чидун жимсний тосонд хайрсан сармис, улаан лоольтой тахианы мах. Нүдэлж шарсан өндөг болон хавчтай хамт бас өгдөг байжээ.
7. ДУРТАЙ УНДАА
“Courvolser” коньяк уух дуртай байж. Сүүлд энэ коньякийг үйлдвэрлэгч алдарт “Courvolser Napoleon” коньяк хийдэг болсон бөгөөд түүнийг 15 жилээс багагүй хугацаагаар дардаг байжээ.
8. ТЕАТРЫН ХОРХОЙТОН
Италийн дууриудад дуртай байсан ч, хэзээ ч алга ташдаггүй байж. Тиймээс жүжигчдийг дуулж дууссаны дараа танхимд чив чимээгүй байдаг байжээ.
8. ЗОХИОЛЧ
“Клиссон , Евгения хоёр” гэдэг хайр дурлалын хагас намтарчилсан роман бичжээ.
9. ХОШГОРУУЛАГЧ
Олны өмнө цэргүүдийг байнга тэвэрдэг. Нэг удаа харуулын цэрэг байрандаа унтаж байхыг хараад, түүний бууг авч, оронд нь харуулд зогсож байжээ. Гэвч тэр үеийн хуулиар, ийм гэм буруутай цэрэгт цаазаар авах ял оноож ч болдог байв.
10. МУУР
Наполеоныг муурнаас үхтлээ айдаг байсан гэлцдэг. Гэвч энэ нь үнэн гэдэг нь юу л бол. Гэгээн Еланагийн аралд цөллөгт байхдаа тэрээр нэг муурын зулзага олж, түүнийгээ Бен гэж дууддаг байжээ.
11. МУХАР СҮСЭГ
Наполеоны юм уудаг нэг аягыг зартай балмад явдалтан Калиострогийн гавлын ясаар хийсэн байж. Сетийн асар том барималыг Египетээс авчрахыг тушааж, энэ нь түүнийг эзэмшигч хүнд хязгааргүй эрх мэдэлд хүрэх замыг нээдэг хэмээн үздэг байжээ.1812 онд хөшөөг тээвэрлэж явах үед түүнийг Сена мөрөнд санаандгүй унагаж, ингэсний дараа Наполеоны арми хэд хэдэн удаа ялагдал хүлээж эхэлсэн гэдэг.
12. ГУРВАЛЖИН МАЛГАЙ
Энэ малгайны дизайныг өөрөө зохиожээ. Хүчтэй салхинд ч унадаггүй байсан учир энэ малгайг их үнэлдэг байсан гэдэг.
13. ЖАД
Жадны бариулд 141 карат буюу 28.2 грамм “Регент” гэдэг алмаз шигтгэсэн байжээ.
14. ЗОГСОХ МАЯГ
Масоны нэг юмуу хэд хэдэн байгууллагад орж байжээ. Баруун гараа энгэртээ хийдэг нь тэрээр нууц нийгэмлэгт хамаарагддаг байсныг гэрчилж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ