Батаарын түр музейг нээх ёслол боллоо

Тираннозавр Батаарын олдворыг олон нийтэд үзүүлэх түр музейн нээлт дөнгөж сая Сүхбаатарын талбайд боллоо. "Би гэртээ ирлээ" нэртэй арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч нар тууз хайчлан нээсэн юм. Нээлтийн үеэр АНУ-д Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаагаар худалдаалах гэж буйг анх мэдэж монголчууддаа мэдээлсэн палеонтологич М.Болорцэцэгийг "Алтан гадас" одонгоор шагнасан ба Сүхбаатарын талбай дахь үлэг гүрвэлийн түр музейг барьсан "М-Ойл" групп, дотоод тохижилтыг хийсэн "Цэнхэр од" компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй "Owl Security" хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ