Нэгдүгээр эмнэлгийн салбар харьяалал харгалзахгүй үйлчилж байна

Төрийн ордны баруун талын Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори болгон, хоёр сарын өмнөөс нээсэн билээ. Гэхдээ улсаас мөнгө төсөвлөөгүйгээс дотоод засвар, үйлчилгээний ажил дутуу байсныг тус эмнэлгийнхэн өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо засаж, тохижуулжээ.
Ийнхүү тэд үйл ажиллагаагаа эхлүүлж, эрүүл мэндийн даатгалтай иргэдэд харьяалал харгалзахгүй, мөн төрийн тусгай албан хаагчдад болон тэдний ар гэрийнхэнд дараалалгүйгээр үйлчилж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ