Урд хөршийн дарга нар Huawei-г сонгож байна

Манай улс сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногоог хоёр хөршөөсөө зөөсөөр байна.
Гадаад юм бол юу ч байсан гоё гэдэг эрээн бараан сонголт жилээс жилд өөрчлөгдөж байгаа нь импортод төдий л нөлөөгүй байна. Өргөн хэрэглээний буюу электрон, цахилгаан барааг эс тооцвол хүнсний олон нэрийн бүтээгдэхүүний импорт буурахгүй байгаа үзүүлэлт гарсаар байгаа. Нөгөө талд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, дотооддоо хийнэ гэсэн уриалгыг засаг төр зарлан тунхагласаар ирсэн
Намартаа нэг баярхаж, зад хямдраад өнгөрдөг ногоочид маань одоо ч Хятадын хулхи ногооны экспорттой өрсөлдөхөд чанга л байгаа. Хадгалах зоорь байдаггүйээс хавар зунжин бөөцийлж хураасан жоохон ногоогоо Ченжүүдэд ганц хар чингэс архины хүрэхгүй үнээр бөөндөхөд хүрдэг. Сүүн сүүн бүтээгдэхүүнээр хотоо хангачих нөөц боломж манайд бий. Мөн л төрийн тодорхой бодлого дэмжлэггүй тул үнэн хэрэгтээ гоё савалгаатай хуурай сүү уусаар байна. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж байгаа бол дотоод өрсөлдөөнийг дэмжиж импортод тодорхой хязгаарлалт тавихыг төр нэн даруй анхаармаар. Гэтэл тогооны угаалтуураас эхлээд сав суулга, мотоцикл хүртэл ойр зуур ахуйн хэрэглээг минь бараг 100 хувь барьсан Хятад хөрш өөрсдөө яаж байна.
Apple компанийг оршин тогтнуулж байгаа зах зээлийн тэргүүлэгч нь манай урд хөрш. Хятад.ч iPhone-ийг нь тэндээ үйлдвэрлэн гаргадаг.Мөн Apple-ийн нийт бүтээгдхүүнийх нь 70%-ийг өөрсдөө эргүүлэн худалдан авдаг. Одоо үүнийг болих хөдөлгөөн өрнөж байгааг дэлхийн хэвлэлүүд онцлож байна. .Хятадууд нэг зүйлийг сайн ойлгожээ. Барууныхан хятадуудаас олсон мөнгөө эргүүлээд Хятадын үйлдвэрлэлийг бооходашиглаж байна гэж үзсэн байна.
Ийм ухаарал авсан урд хөршийн бүх дарга нар нь өөрсдийн эх орны бүтээгдхүүн Huawei-г сонгож иргэддээ үлгэр дууриал үзүүлж байна. Иргэдээ ч iPhone-ээс татгалзахыг уриалж байна. Ганц гар утсаар тогтохгүй тэд гадны хорт бүтээгдхүүний эсрэг хаал тавих, бойкот хийх үзэгдэл нэмэгдэж байна. Саяхан тариа хийсэн тахиагаар хоол хийдэг Бээжингийн KFC-ийн салбараар үйлчлүүлэхгүй байх хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ хөдөлгөөн KFC-д тун хатуу тусч хоёр долоо хоног үйлчлүүлэгч байхгүй. Ямарч орлогогүй суусан байна.
KFC зэрэг томоохон сүлжээнүүд аль ч хотод орж ирэнгүүтээ олсон ашгаараа маш хүчтэй зар сурталчилгаагаа явуулдаг. Бидний барааг нь худалдаж авсан мөнгөөр улам их зар сурталчилгаа явуулж дотоодын үйлдвэрлэгчдийг шахаж эхэлдэг.
Гадаад юманд хоригтой хандаж, дотоодод үйлдвэрлсэн “ориг” хүнсэндээ сүжигтэй загнаж байж бид хараат эдийн засагт хориг тавина.
Б. ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ