Н.Хүрэлбаатарыг баривчлан 461-р анги руу авч явлаа


Өнгөрсөн шөнө 22.50 цагийн орчимд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Эрүүгийн цагдаагийн газрын тусгай ажилтнууд баривчлан саатуулж, улмаар шөнийн 02.30 цагийн орчимд Нийслэлийн цагдаагийн газрын харъяа иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс цагдан хорих 461-р анги руу авч явлаа.
Түүнийг баривчлах үеэр эхнэр нь бололтой нэгэн эмэгтэй уйлсаар цагдаагийнихэлтэст ирсэн юм. Харин дараахан нь хар машинтай хуулийн байгууллагын хоёр ажилтан ирж түүнийг хэрэгтэй нь танилцуулж, тогтоол уншин сонсгоод баривчлан авч явлаа.
Сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар хэд хоногийн өмнө Прокуророос олон нийтэд зарласан юм. Үүнтэй холбоотойгоор сайд асан Н.Хүрэлбаатар Сингапураас Монголд ирэхээ өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдээд байсан юм.
Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн гэрээс 600 орчим сая төгрөгтэй тэмцэх хэмжээний гадаад валют сейфтэйгээ алдагдсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж, улмаар энэ их хэмжээний валютыг бусдаас хээл хахуулиар авсан байж болзошгүй хэмээн үзэж байсан ба Н.Хүрэлбаатарыг баривчилсан нь ч энэ хэрэгт ямар нэг байдлаар холбогдсон нь баттай болохыг илтгэж байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ