Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилж байна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байна.
Зуны хязгаарлалтын бүсэд өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэх юм. Энэ дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 21, мөн 28-ны ням гарагуудад 1, 3, 5, 7, 9 дугаарын тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ