Рио 2016 олимпийн хаалтын ажиллагаа болж байна

Рио 2016 олимпийн XXXI наадмын хаалтын ажиллагаа Бразил улсын Рио де Жанейро хот дахь Монтана цэнгэлдэх хүрээлэнд манай улсын цагаар 08:00 цагаас эхэллээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улс ба дүрвэгчдийн багтай нийт 207 багийн 10500 тамирчин оролцжээ. Тус олимпид 25000 сурвалжлагч ажилласнаас тав нь манай улсын сурвалжлагч байлаа. Монгол Улсаас оролцсон 43 тамирчнаас 27 нь олимпид анх удаа оролцсон юм. Манай тамирчид спортын есөн төрөлд өрсөлдсөнөөс “Үдэн гаргах ёслол” дээр тангараг өргөсөн хоёр тамирчин медаль хүртсэн билээ.
Хаалтын үйл ажиллагааны үеэр бороо орж байгаа бөгөөд олон олон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлтгэн үзүүлж байна. Тухайлбал, Бразилын сүлд дууг 27 муж улсыгтөлөөлсөн 27 хүүхэд дууллаа. Мөн Бразилын өв соёлтой холбогдол бүхий дуу бүжгийг сонирхуулсан ба таван цагаригийг нэгэн өнгөөр илэрхийлсэн нь дэлхийн таван тивийн улс бид нэг хэлтэй гэдэг утга санааг илэрхийлжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ