С.Батболдыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Намьянжү хотноо урив


Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол, Солонгос улсын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоод олон жилийг үдэж байна. Төр засаг төдийгүй иргэдийн харилцаа өргөжин хөгжиж байгаад талархалтай байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын сэтгүүлчид харилцан айлчлал хийж, иргэдэд улсынхаа түүх соёл, зан заншлыг таниулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад таатай байна.Улаанбаатар, Сөүл, Пусан, Намьянжү хотуудтай найрсаг хамтын ажиллагаатай. Улаанбаатар, Сөүл хоттой өдөр бүр, Пусан хоттой долоо хоногт хоёр удаа нислэгтэй байдаг” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотод байдаг Сөүлийн гудамж жуулчдын сонирхлыг их татдаг гэдгийг дурьдаад, цаашид хамтран тус гудамжийг тохижуулж, илүү гоё болгох болно гэдгээ илэрхийлэв.
Харин БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сон “ Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаа таатай байна. Монгол, Солонгосын сэтгүүлчдийн холбоо дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Магадгүй 10 жилийн дараа гэхэд хоёр тал илүү дотно харилцаатай болж, улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Таныг Намьянжү хотод зочлохыг урьж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ