Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамжны гэрэлтүүлгийн засвар, шалгалтын ажлыг хийжээ. Тухайлбал, Чингүнжавын гудамж дахь кабелийн гэмтэл, Өргөө кино театрын замд гэрэлтүүлгийн толгойг тус тус засварласан байна. Мөн Сонсголонгийн замд хоёр ширхэг гэрэлтүүлгийн шон, Энэбишийн өргөн чөлөөнд 9 ширхэг гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээг хийжээ.
Энэхүү ажлын хүрээнд зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг даруй авч ажилласан гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ