Реппер Хаагийгийн хагалгаа амжилттай болжээ

Хорт хавдраар өвчилж, Японруу яаралтай хагалгаанд явсан “Ice top” хамтлагийн реппер Б.Хатанбаатар буюу Хаагийгийн хагалгаа амжилттай болсон байна. Тэрбээр өнөөдөр 16:30 минутаас “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух бөгөөд хэвлэлийнхэнтэй уулзаж, тусалсан хүмүүстээ баярлаж буйгаа илэрхийлэхийг хүссэн байна. Түүний эмчилгээний зардлыг рок поп, нийтийн дуучид, хошин урлаг, хип хоп урслгалын уран бүтээлчид дөрвөн өдрийн турш “Халуун сэтгэл” хэмээх хандивын тоглолт хийснээр олсон билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ