Усанд осолдсон оюутны цогцос олдлоо

Танилцах дадлагаар явах замдаа усанд осолдсон “Газарчин” дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутныг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө 09:00 цагийн үед цогцосыг олжээ. Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албаныхан ийнхүү дөрөв хоногийн дараа цогцосыг оллоо. Талийгаач Дархан хотоос Эрдэнэт рүү салдаг гүүрний орчимд Хараа голд живсэн энэ сарын 4-нийорой 21.00 цагийн үед энэ хэрэг гарчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ