Увсын өсвөрийн тамирчдад их аварга Д.Дагвадорж амжилт хүслээ

Энэ жил Увс аймгийн өсвөрийн тамирчид улсын болон олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр байна. Аймгийн ЗДТГ-ын зүгээс энэхүү амжилт бүтээл гаргасан тамирчид, тэдгээрийг дасгалжуулсан багш нарыг урамшуулах, цаашдын бэлтгэл сургуульд нь туслах зорилгоор нэрэмжит шагналаа гардуулжээ. Хүүхдүүд шагнал гардах үеэр Сумогийн их аварга , Монгол улсын гавьяат тамирчид Д.Дагвадорж Галдан бошигт хааны өргөөнд ирж тэдэнд амжилт хүсч, хамтдаа зураг даруулсан байна. Хүүхдүүдийн гаргасан амжилтаас дурдвал, улсын даамын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө , хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 3-р байр, самбо, жудо, чөлөөт бөхийн төрөлд оролцсон өсвөрийн тамирчид нь өндөр амжилт гаргаж зарим нь дэлхийн аваргын тэмцээний эрхээ өвөртөлжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ