Эр хүнээс болж эвдрэлцдэггүйн жишээг Энистон харуулав

Анжелина Жолиг хорт хавдраас сэрэмжлэхдээ хөхөө тайруулсныг Брэд Питтийн хуучин эхнэр Женнифер Энистон “The New York Times”-аас олж уншжээ. Тэрбээр ийм зоригтой шийдвэр гаргасаныг нь хараад Жолигоор ихэд бахархаж бас өрөвдөж, улмаар халуун дулаан үгтэй зурвас илгээжээ. Тэрбээр зурвастаа Брэд Питтэд хандаж эхнэрээ хэцүү үед нь байнга хамт байж, дэмжиж байгаарай хэмээн захижээ. Мөн Жолигийн энэ үйлдэл үр хүүхэд, ханьдаа хичнээн их хайртайгийнх нь илрэл байх” хэмээн бичсэн байна. Ийнхүү ухаантай бүсгүйчүүд эр хүнээс болж эвдрэлцдэггүйн тод жишээг энэ хоёр бүсгүй харуулав.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ