Гурван хүний амь насыг хөнөөсөн этгээд тогтоогдлоо

Өнгөрсөн сарын сүүлээр Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн 7-25 насныгурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөж, нэг хүнийг хүнд шархдуулсан хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн нэгдүгээр багийн иргэн Б-гийн гэртүл мэдэх этгээд унтаж байхад нь дайран орж 7-58 насны дөрвөн хүнийг хүйтэн зэвсэг ашиглан онц хэрцгийгээр тамлаж гурвыг нь хөнөөсөн юм.

Харин өнгөрсөн долоо хоногт хэргийг үйлдсэн этгээд тодорхой болсон аж. Тэрхүү аймшигт хэрэг гарсны дараахан ойролцоох газарт өөрийнхөө хоолойг боомилон нас барсан залуугийн цогцос олдсон. Түүнийг уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаа нарын анхны таамаг гарч байсан. Тэгвэл урьдчилсан байдлаар энэ таамаг зөв болох нь нотлогдоод байгаа аж. Амиа хорлосон залуу найз бүсгүйнхээ үүднээс олдсон гэдэг. Тэрээр хамт ажилладаг байсан талийгаач X-гийн гэр рүү дайрч хэрцгий хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө егүүтгэсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ