Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд автомашин зогсоохгүй

Үндэсний их баяр наадмын санхүүжилтэд шаардагдах 1.3 тэрбум төгрөгийн 350 сая төгрөгийг наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 580 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас тус тус санхүүжүүлэхээр тооцжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд автомашин зогсоохгүй бөгөөд наадамчид Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн хашаанд машинаа байрлуулна. Тэндээс жижиг оврын автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ