”Өргөө”-ийн урд уулзварыг өнөөдөр нээнэ

Гудамж төслийн хүрээнд “Өргөө” кинотеатрын урд уулзвар болон “Саппоро”-гийн тойргуудыг дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлсэн. Тэгвэл Өргөөгийн уулзварын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон бөгөөд өнөөдөр Өргөө кинотеатрын урд талбайд нээлтийн ажиллагаа хийх юм байна.
Энэ ажлын гүйцэтгэгчээр "Паблик Роуд" компани ажилласан бөгөөд нийтдээ 1800 метрийн урттай замыг шинэчилж, өргөтгөж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ