Монгол туургатны хүүхдийн спортын их наадам болно

Анх удаа монгол туургатны хүүхдийн наадмыг манай улсад зохион байгуулахаар болжээ.Монголын туургатны хүүхдийн спортын IV наадмыг ирэх есдүгээр сарын 18-22-нд Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна.Энэхүү наадмыг зохион байгуулах гэрээ байгуулах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, дэд захирал Ц.Одонбаяр, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны Спортын товчооны дарга Ши Мэй нар оролсон аж. Зохион байгуулагчид бэлтгэл ажлаа хангаж эхлээд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ