Жуковын музейн урд замыг хаалаа

Жуковын музейн урд талын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн зүүн тал хүртэлх замыг хааж, зам завсарын ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн Саппорогийн аюулгүйн тойргийг “Гудамж”төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчилж байгаа ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ