Хүндэт донор нийтийн тээврээр үнэгүй зорчино

“Хүндэт донор”-ын цол, тусгай үнэмлэхтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчихоор болжээ. Мөн рашаан сувилалд насны ялгаваргүйгээр жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр амрах, эрүүл мэндийн байгууллагаар зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх зэрэг боломжтой болжээ.
“Хүндэт донор” цол, тусгай үнэмлэхийг бусдын амь нас эрүүл мэндийг аврахын төлөө 35 удаа буюу 12 литр цусаа хандивласан хүмүүст олгодог аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ