Түрүү булчирхайн хорт хавдрын өвчлөл залуужиж байна

Түрүү булчирхайн өвчин үрэвсэл, хортой болон хоргүй хавдар гэх мэт олон янз бий. Эрэгтэй хүмүүс энэ өвчнийг доороосоо даарснаас болоод ихэвчлэн тохиолддог гэж боддог ч өвчин үүсэх шалгаан олон зүйлээс шалтгаалдаг. АНУ-ын Харвардын их сургуулийн эмчилгээний багийхан сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар түрүү булчирхайн хорт хавдрын өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулах хэдэн насаар залуужих хандлагатай байгааг нотолсон байна.
Түрүү булчирхайг эрдэмтэн судлаачид “эр хүний хоёрдогч зүрх” гэж ч нэрлэдэг. Энэ булчирхай нь эр бэлгийн даавартай шингэн ялгаруулдаг туслах бэлгийн булчирхай юм. Түрүү булчирхай үрэвсэж хүндэрвэл үр тогтоох чадваргүй болох, шээс бэлгийн замын дагуу өвдөх шаналгаа зовиур үүсч эхэлдэг. Ахимаг насныхан ихэнхи тохиолдолд 60-аас дээш насанд түрүү булчирханй хоргүй хавдар болж энэ нь цаашдаа хүндэрсэнээр хорт хавдар үүсгэдэг. Гэтэл энэ үзүүлэлт залуужин 50 наснаас эхлэн үрэвсэж улмаар хавдар болох тохиолдол нэмэгдэж байгаа аж.
Түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй удсанаас бэлгийн үйл ажиллагаа суларч нас ахихад түрүү булчирхайн хорт хавдар болдог юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ