Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 11, голын усанд машин суусан 1 дуудлага, малын хоргодлын 2 мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын гүүрний зүүн талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Ч утсаар 14:55 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийнгал унтраах тасаг очиж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Шарга морьт зуслангийн задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн А15:41 цагт 101 дугаарын утсанд мэдээллэсэн.дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг унтраасан.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн урд 56 дугаар байрны 4 дүгээр орц утаатай байна гэсэн дуудлагыг иргэн М 00:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад орцонд хог шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраалаа.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 17 дугаар гудамжинд айлын хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Б утсаар 01:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад иргэн А-ийн хашаанд хог шатаж байсныг унтрааж ажилласан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн М утсаар 03:41 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад иргэн Б-ын хашаанд хог шатаж байсныгтус тус унтраалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ