Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид чуулж байна


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж байна. Төрийн ордны их танхимд болж буй уг зөвлөлгөөнд яамд, нийслэл, аймгуудын Хүүхдийн төлөө газрын удирдлагууд, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, багш нарын төлөөллөөс бүрдсэн 800 гаруй хүн оролцож байгаа ажээ.
Энэ үеэр хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрх зүйн шинэчлэлд үүрэг хүлээгчдийн анхаарлыг хандуулах талаар мэргэжилтнүүд, холбоглох байгууллагынхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ