Дахин төлөвлөлтийн шав тавина

НЗДТГ-аас 12:00 цагт Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн шав тавина. Энэ арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.

Улаанбаатар хотын 2020 оны төлөвлөгөөний чиг хандлагын дагуу 12 хэсэгт дахин төлөвлөлт хийхээр болсон. Энэ ажлын зураг төсөл ерөнхийдөө бэлэн болсон бөгөөд 2013 онд багтаан бүх төлөвлөлтийг эхлүүлэхээр болсон юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ