МИАТ-ийн шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт тавилаа

МИАТ-ийн гэх тодотголтой дуулиант хэргийн шүүх хурал цагдан хорих 461-р ангид эхлээд байгаа. Одоо шүүх хурал дахин хойшлох эсэх тухай хуралдахаар завсарлаад байна.
Учир нь шүүгдэгчдийн зүгээс тэдний нэг болох Монголиан Эйрлайнз компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн өмгөөлөгч н.Жанцан Германд томилолтоор явсан тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгөөд байна. Мөн хэргийн гэрч н.Баясгаланг байлцуулах хүсэлтэй гэнэ.
Харин улсын яллагчийн зүгээс бусад хүмүүсийн өмгөөлөгчид шүүх хуралд ирсэн тул хойшлуулалгүй үргэлжлүүлэх саналтай байгаа юм. Иймээс хурлыг хойшлуулах эсэхийг шийдвэрлэхээр түр завсарлага авлаа.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ