Хурандаа Д.Цогтбаатарыг байцаахаар Германы мөрдөгчид иржээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг улсын нууц задруулсан хэргээр шалгаж байгаа хэмээн мэдээлсэн бол УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх “Бид Д.Цогтбаатарыг шалгаж байгаа. Германы цагдаагийн байгууллага мөрдөх албанаас хоёр мөрдөн байцаагч өнөө өглөө ирлээ. Бид сая уулзаж хамтран ажиллах, шалгах ёстой гэсэн зүйлээ ярилцлаа. Германы иргэн алга болсон хэрэг дээр 13 сая евро Германы иргэдээс залилаад Монголд орж ирээд сураггүй алга болсон. Тэр хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэв.
Хурандаа Д.Цогтбаатарыг онц хүнд гэмт хэрэгтэн хэмээн үзэж албан тушаалын байдлаас нь түр түдгэлзүүлсэн билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ