16.2 тэрбум төгрөг автозамын санд төвлөрчээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлсэн юм. Авто тээврийн татвар хурааж эхэлснээс хойш 206 мянган тээврийн хэрэгсэл татвараа төлжээ. Одоогоор нийт 16.2 тэрбум төгрөгийг автозамын санд төвлөрүүлээд байгаа аж. Тээврийн татварын үйл ажиллагаанд энэ сарын 14-ны өдрөөс хяналтын шалгалт явуулна. Шалгалтаар тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй иргэдийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлаж захиргааны арга хэмжээ авах болно гэдгийг албаныхан сануулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ