“Нюанс“ Оросуудад уран бүтээлээ хүргэнэ

“Нюанс“ хамтлагийнхан маргааш хойд хөршийг зорих гэнэ. Өнгөрсөн жилээс хойд хөршид аялан тоглож байгаа тэд ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар зарим нэг хотод дахин тоглохоор болсон нь энэ аж. Тэд энэ удаа Чита муж, Забайкалский Край болон хилийн дагуух хотуудад болох бэсрэг наадамд оролцох ажээ. Сонирхуулахад тусхамтлагийнхан ирэх есдүгээр сараас ОХУ-ын Буриад, Тува, Якутад аялан тоглохоор төлөвлөсөн гэнэ шүү.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ