Буриад, Монголын оюутан тамирчид нөхөрсөг тэмцээнд

Буриадын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг, волейболын эмэгтэй шигшээ багийн оюутан тамирчид манай эх оронд иржээ. Тэд 3 өдөр спортын хоёр төрлөөр нөхөрсөг тэмцээнд оролцоод буцах юм.

ШУТИС болон МУБИС-ийн харьяа БТС-ийн удирдлагын урилгаар Буриад улсын оюутан тамирчид энэ өдрүүдэд манай улсад нөхөрсөг тоглолт хийж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн спорт зааланд эхэлсэн бол волейболын өрсөлдөөн БТС-ийн зааланд тус тус явагдаж байна. Цаашдаа энэ нөхөрсөг тэмцээний төрлийг нэмэгдүүлэх мөн ОУ-ын чанартай тэмцээн болгон өргөжүүлэх зорилготой.

Буриад улсаас 2 дасгалжуулагчын хамтаар сагсан бөмбөг, волейболын шигшээ багийн нийт 18 оюутан тамирчин ирсэн. Хоёр орны оюутан тамирчдын нөхөрсөг тэмцээн энэ сарын 12-ны өдөр өндөрлөнө. Хэл, соёл өөр өөр ч гэлээ спортын дор нэгдэн 3 өдрийг спортоор амьсгалан өнгөрүүлж сагсан бөмбөги, волейболоор хурд хүч, өрсөлдөх чадвараа сорино гэдэг тэдний хувьд онцлох үйл явдал болж байна. Цаашид ОУ-ын чанартай тэмцээн болгохоос гадна зэргэлдээ хөрш орнуудыг энэ тэмцээндээ татан оролцуулахаар төлөвлөж байгааг зохион байгуулагчид дуулгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ