25-27 хэм дулаан


2013 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 градус, Увс нуурын хотгороор 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ