30 гаруй хүнийг хутгалсан ноцтой хэрэг гарчээ

Сүхбаатар дүүргийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоох байранд өнгөрөгч шөнө буу, хутгаар зэвсэглэсэн этгээд 30 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн онц ноцтой хэрэг гарлаа.

Хэрэг 00:00 цагийн үед гарсан бөгөөд мөрийтэй тоглоомонд их хэмжээний мөнгөө алдсан Ука хочит н.Алтанхуяг нь тоглоомондоо улайрч “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн шаардсан байна.

Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу нэвтэрч буу тулган тус газраас онц их хэмжээний мөнгө, эд зүйл дээрэмдэж, улмаар 30 гаруй иргэнийг хутгалж гэмтээжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдсон А, Б нарыг Эрүүгийн цагдаагийн газарт саатуулж байгаа аж. Харин тэдэнтэй хамт байсан бусад этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс Ч, Э нарын биеийн байдал хүнд, ГССҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа гэнэ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ