Иргэдийн хохирлыг барагдуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Шувуун фабрик болон Өлзийт хорооллын иргэдтэй уулзжээ. Хэдэн хоногийн өмнө орсон борооны улмаас Өлзийт хороолол, Шувуун фабрикийн V багийн газар нутагт үер болж газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн тариалангийн талбай усанд автаж, айлууд орон гэргүй болсон байна. Тэгвэл уулзалтын үеэр хотын дарга үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож,гарсан хохирлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барагдуулахыг холбогдох албаныхандаа үүрэг болгожээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ