Д.Цогтбаатарын эхнэр хэвлэлийнхэнд хандлаа

“Mонгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Төв аймгийн Эрдэнэсант суманд занар олборлож буйгаас ундны усны нөөц багасч байгаа талаар орон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголд улс төрийн хэргээр хоригдож 14 хоног хуурай өлсгөлөн зарлаж буй Өвөрмонголын иргэн О.Цэнгэлийн амь насыг аврах асуудлаар төрийн бус байгууллагууд нэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв, Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос “Гоё” тарганд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг танилцуулна.

12.30 цагт ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагт Шаардлага хангаагүй барилга хүлээж авсан улсын комиссын асуудлаар “Богд ар” хорооллын “Отто” СӨХ-өөс мэдээлэл хийнэ. Тус хорооллын 2005 онд ашиглалтад орсон барилгын хана цуурч цав гарсан, дусаал гоождог, бохир нь удаа дараа задарснаас хүн амьдрах аргагүй болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ