"Жени Ойл Шеэйл Монголиа" компани хууль зөрчиж байна


Жени ойл анд монголиа нэрээр уг компани анх 2012 оны 10 сарын 12 нд Төв аймгийн Эрдэнэ сант суманд усны хайгуул хийх нэрээр ирж суурьшиж, өрөмдлөгө явуулж эхэлжээ.
Усны тухай Монгол улcын хуульд 100 хувь дотоодын компани усны хайгуулыг явуулах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл уг хуулийг зөрчиж "Жени ойл анд монголиа" компани Эрдэнэ сант сумын Дэвсэнгийн дэлийн хөндийд АНУ, Францын хөрөнгө оруулалтай уг компани нь орон нутгийн иргэд, малчидын эрх ашгийг хөндөн голын ай сав газарт өрөмдлөгөө хийж, байгаль орчин, мал амьтан ард игэдэд хохирол учруулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Сумын иргэд газар нутгаа хамгаалах үүднээс "Эх нутгаа хамгаалах малчдын бүлэг" байгуулж эл компанийн уг үйлдэлийн эсрэг тэмцэж удаа дараа албан бичиг явуулсан ч хариу өгөөгүй байгаа аж. Энэ компани одоо "Жени ойл шейл монголиа" нэрээр голын эхэнд газрын гүнд судалгаа явуулж байгаа нэрээр занар гаргаж авахаар 50м өрөмдлөгө хийсэн байгаа аж. Эрдэнэ сант сумын найман худаг, хоёр горхи ширгэж мянга орчим мал үхсэн байгаатай сумын иргэд ийн тэмцэж нэг ч олборлолт явуулахгүй бүх шатны байгууллагаар явахаа иргэдийн төлөөлөлийн хүмүүс хурлын үеэр хэллээ.
П.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ