Улаанбаатарт 6 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.Салхи баруун хойнооссекундэд 7-12 метр, Алтайнсалбар уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан,Говийн бүсийн хойд хэсэг,Дорнод, Дарьгангын тал нутгаар0-5 градус, бусад нутгаар 4-9градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:.Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ