Нийслэлийн засаг дарга С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн Гэрэгэ” гардууллаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2004 оноос эхлэн үе үеийн хотын дарга нарт ёслол хүндэтгэлийн Гэрэгэгардуулан өгдөгуламжлал тогтсон.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхийн томоохон хотууд Захиаргчдаа ёслол хүндэтгэлийн Гэрэгэ хадгалуудаг уламжлалыг манай нийслэл 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ уламжлалын дагуу хотын даргын хувиар ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ”-г хүлээн авч байгаадаа баяртай байна.Энэ бол НИТХ-аас болон нийслэлийн иргэдээс надад оноож байгаа томоохон хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс би нийслэлийн Засаг даргыналбан үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно”гэлээ. НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ