Зуслангийн нийтийн тээврийг зохицууллаа

Нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ. Их багтаамжийн автобусууд “7 буудал”-аас Жигжид, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд 60-90 минутын давтамжтайгаар том хүнд 500, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилж байгаа бол “7 буудал”-аас Өвөр Гүнт, Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд 30-120 минутын давтамжтайгаар микроавтобус том хүн- 600, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилж байна. Автобусууд ажлын өдөр 07:00-22:00, амралтын өдөр 08:00-22:00 цагт үйлчилж байгаа юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ