“Улаанбаатар метро” төслийг ҮАБЗ дэмжив


Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
“Улаанбаатар метро” төслийг 2013 оны гуравдугаар сард болсонНИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Үүний дараа төслийг НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм.
Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав танилцууллаа.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ