Оюутнуудаас мөнгө нэхвэл кондукторт арга хэмжээ авна

Нийслэл хотод 90 их сургуульд суралцаж байгаа 170 гаруй мянган оюутан залуусын ихэнх нь нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлдэг. Тэгвэл хүчин төгөлдөр бүхий виза карт, наалт болон оюутны үнэмлэхээрээ энэ сарыг дуустал зорчих боломжтойг оюутан залуустаа сонордуулж байна. Хэрэв сургууль нь амарсан гэдэг шалтгаанаар кондуктар мөнгөө төлөхийг шаардсан үед монголын оюутны холбооны 70111143 дугаарын утсанд кондукторын нэр, автобусны чиглэл, улсын дугаар зэргийг мэдэгдвэл хариуцлагын арга хэмжээ авах юм байна. Учир нь сүүлийн хэд хоног сургууль амарсан учир виза үйлчлэхгүй гэж мөнгө нэхэж буй кондуктор олширсон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ