Жилд есөн тэрбумаар хогны уут үйлдвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн захирамжийн дагуу хогны шинэ менежментийг хэрэгжүүлж эхлээд байна. Иймээс нийслэлийн хэмжээнд айл өрх, албан байгууллагуудад “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй 60x80 сантиметрийн хэмжээтэй тунгалаг ногоон уутыг үнэгүй тарааж эхлэх гэж байна. Эхний ээлжинд буюу энэ сарын 15-наас зуслангийн бүсийн 20 аманд оршин суугаа айлуудад хогны уутыг тарааж, 40 эко эргүүл гаргаж ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харин хотын төвд ирэх долоо, наймдугаар сараас тарааж эхлэх аж. Энэ уутыг “Монгол хэвлэл” гэдэг үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэж буй бөгөөд жилд есөн тэрбум орчим төгрөгийн уут үйлдвэрлэхээр гэрээ байгуулжээ. Уутыг айлуудад сар бүр 15-аар өгөх бол албан байгууллагууд худалдаж авах юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ