МИАТ-ийн удирдлагуудад 13-15 жилийн ял төлөвлөжээ

МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал бүтэн хоёр өдрийг дамнан үргэлжилж байна. 18 цагийн байдлаар авсан мэдээллээр прокурор Б.Эрдэмбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг 15 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр төлөвлөжээ. Харин МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн төрсөн дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтохт 13 жилийн, "Голомт" банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 14 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.Шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ