Арслан заануудыг сэргээн Сибирьт амьдруулна

Канадын Макмастерын их сургуулийн эрдэмтэн судлаачид ойрын хагас зуун жилийн дотор эртний арслан заануудыг нөхөн сэргээж, тэдгээрийг экосистемийг сайжруулахын тулд Сибирьт нутагшуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэдэнд Азийн эм заан тус болох гэнэ.
“Ойролцоогоор 10 мянган жилийн тэртээ амьдарч байгаад бүрмөсөн мөхсөн эдгээр амьтдын хувьслын түүх бидний сонирхлыг ихээр татаж байгаа. Яагаад тэд мөхсөн гэдгийг ойлгох нь чухал юм. Байгаль, цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс юм уу хүний буруу үйл ажиллагаанаас тэр болов уу. Бид энэ асуудлыг судлаж үзээд өнөөгийн зарим төрлийн амьтныг мөхлөөс аварч чадах болно” хэмээн генетикч эрдэмтэн Хендрик Пойнар ярьжээ.
Антропологчид арслан зааны генийн зургийг нөхөн сэргээж чадсан байна. Эртний амьтны хромосом Азийн зааны эсээс юугаараа ялгарч байгааг олж мэдээд эрдэмтэд зааны хромосомд өөрчлөлт оруулахаар найдаж байна. Өөрчлөгдсөн хромосомыг эм зааны өндгөн эстэй нөхцөлдүүлээд үр хөврөл бий болгохоор төлөвлөв. Гэхдээ эрдэмтэд арслан зааныг сэргээх гэсэн санаа нь зөв үү гэдэгт эргэлзэж байгаа аж.
Канадын Макмастерын их сургуулийн эрдэмтэн судлаачид ойрын хагас зуун жилийн дотор эртний арслан заануудыг нөхөн сэргээж, тэдгээрийг экосистемийг сайжруулахын тулд Сибирьт нутагшуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэдэнд Азийн эм заан тус болох гэнэ. 
“Ойролцоогоор 10 мянган жилийн тэртээ амьдарч байгаад бүрмөсөн мөхсөн эдгээр амьтдын хувьслын түүх бидний сонирхлыг ихээр татаж байгаа. Яагаад тэд мөхсөн гэдгийг ойлгох нь чухал юм. Байгаль, цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс юм уу хүний буруу үйл ажиллагаанаас тэр болов уу. Бид энэ асуудлыг судлаж үзээд өнөөгийн зарим төрлийн амьтныг мөхлөөс аварч чадах болно” хэмээн генетикч эрдэмтэн Хендрик Пойнар ярьжээ.
Антропологчид арслан зааны генийн зургийг нөхөн сэргээж чадсан байна. Эртний амьтны хромосом Азийн зааны эсээс юугаараа ялгарч байгааг олж мэдээд эрдэмтэд зааны хромосомд өөрчлөлт оруулахаар найдаж байна. Өөрчлөгдсөн хромосомыг эм зааны өндгөн эстэй нөхцөлдүүлээд үр хөврөл бий болгохоор төлөвлөв. Гэхдээ эрдэмтэд арслан зааныг сэргээх гэсэн санаа нь зөв үү гэдэгт эргэлзэж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/47876.shtml#sthash.sd94EOVP.dpuf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ