Шүүх хурал завсарлаж ялын тогтоолыг бэлдэж байна

МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал хуралдсаар дөнгөж сая завсарлалаа. Шүүх бүрэлдэхүүн хэрэгтнүүдэд өгөх ялаа төлөвлөж зөвшилдөхөөр завсарлага авсан нь энэ юм. Урьдчилан авсан эх сурвалжаас үзвэл Б.Эрдэмбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг 15 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр төлөвлөжээ. Харин МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн төрсөн дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтохт 13 жилийн, "Голомт" банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 14 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Удахгүй шүүх хурал үргэлжилж ялын тогтоолыг уншиж сонсгоно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ