Шийдвэрийг танилцуулж байна

МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийн шүүх хурал өнөөдрийн хувьд өндөрлөх цаг дөхөж байна. Учир нь дөнгөж сая шүүх хурлын шийдвэрийг танилцуулахаар завсарлага аваад байсан хурал үргэлжилж эхэллээ. Шийдвэрийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдөд танилцуулснаар хэвлэлийнхэнд зарлах юм.

Бидний өмнө мэдээлсэнчлэн улсын яллагчийн зүгээс 13-15 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа ба харин шүүгдэгчдийн өмгөөлөгч нар бүгд тухайн хэрэг нь бусдын өмч хөрөнгийг завшсан хэрэг болохоос мөнгө угаасан хэмээх зүйл ангид хамаарахгүй хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцна гэцгээж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ